
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал хуралдлаа.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуралдлаа.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хуралдлаа.

2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “ Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” -ийн нийт ажилтан албан хаагчдын оролцоотойгоор “Төслийн удирдлага, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Баянхошуу дэд төвийн 226 айлын, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгчид болон тус хоёр талбарын гадна инженерийн шугам сүлжээ, авто зам, гадна тохижилт, автоматжуулалт, нарны хавтангийн угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

2026.03.05-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент” ХХК арилжааны 7 банктай санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм.

2026.02.25-ны өдөр Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн “Төслийн удирдах хороо”-ны хурал амжилттай болж, 2026.02.16-ны өдрийн А/259 дугаар захирамжаар томилогдсон бүрэлдэхүүн хуралдаж, дараах гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн сонгогдсон гэр хорооллын 400 айл өрхийн халаалт, эрчим хүчний асуудлыг нарны зайн хураагуурт суурилсан сэргээгдэх эрчим хүчний шийдлээр хангах, үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг төвийн цахилгаан сүлжээнд борлуулах, улмаар оролцогч айл өрхүүдийг нүүрстөрөгчийн кредитийн зах зээлд нэвтрүүлэх зорилготой Coal to Solar (C2S) төсөл “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр 2026 оны 3-р улирлаас хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна.

Ногоон орон сууц хотхоны эхний ээлжийн 110 айлын орон сууцыг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ашиглагч байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.

"Шархад дэд төв"-ийн Нэгдүгээр хэлхээний цахилгаан хангамжийн барилга байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаа.

Азийн Хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор ногоон орон сууцны төсөл нь хэрэгжиж байгаа билээ.

Баянхошуу болон Шархад талбарын оршин суугч иргэдийг чадавхжуулах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд мэргэжил олгох богино хугацааны сургалтад хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцлоо.

Одоогоос 385 жилийн тэртээ Алтан тэвшийн хөндийд тулгаа тулсан Монгол Улсын нийслэл 400-гаад жилийн дараа өнгө төрхөө бүрэн солих гэж байна.
