logo

Coal to Solar (C2S) төслийн оролцогч талуудын эхлэлийн уулзалт боллоо.

"2 мин"2026.02.04Хэвлэлийн мэдээ
Coal to Solar (C2S) төслийн оролцогч талуудын эхлэлийн уулзалт боллоо.

УБ Ногоон Орон Сууц Төсөл

Coal to Solar (C2S) төслийн оролцогч талуудын эхлэлийн уулзалт боллоо.
Нийслэлийн сонгогдсон гэр хорооллын 400 айл өрхийн халаалт, эрчим хүчний асуудлыг нарны зайн хураагуурт суурилсан сэргээгдэх эрчим хүчний шийдлээр хангах, үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг төвийн цахилгаан сүлжээнд борлуулах, улмаар оролцогч айл өрхүүдийг нүүрстөрөгчийн кредитийн зах зээлд нэвтрүүлэх зорилготой Coal to Solar (C2S) төсөл “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр 2026 оны 3-р улирлаас хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна.
Тус төсөлтэй Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл хамтарч ажиллах бөгөөд оролцогч талуудын эхний уулзалтад оролцлоо. Уулзалтын үеэр төсөлд хамрагдах айл өрхүүдийг сонгон шалгаруулах урьдчилсан шалгуур үзүүлэлтийг танилцуулж, саналыг нэгтгэн сайжруулсны үндсэн дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулахаар харилцан тохиролцов.