
Ногоон шийдэл
Төслийн хүрээнд баригдаж буй орон сууцууд нь Монгол улсын БНбД 25-01-20 дагуу B ангиллын Барилгын эрчим хүчний гэрчилгээтэй мөн олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангасан. Дээрх ногоон барилгын шаардлагуудыг хангаснаар стандарт барилгуудтай харьцуулахад төслийн барилгуудад дунджаар эрчим хүчний хэмнэлт 25%, усны хэмнэлт 20-25%, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25% тус тус үүснэ. Дээрх хэмнэлтүүдийг хийснээр оршин суугчид энгийн стандарт барилгаас ашиглалтын зардал багатай, илүү үнэ цэнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломжтой.
Дэлгэрэнгүй
БАЯНХОШУУ ДЭД ТӨВ
Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвд нийт 4 га талбайд 336 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах бэлтгэл ханган ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн, Баянхошууны 9 дүгээр хороо, В15 талбарын 1.6 га газар, В13-1 талбарын 1.2 га газар, В13-2 талбарын 1.2 га газар тус тус төлөвлөлт хийгдсэн.
Дэлгэрэнгүй
ШАРХАД ДЭД ТӨВ
Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Шархад дэд төвд нийт 4.2 га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах бэлтгэл ханган ажиллаж байна. Баянзүрх дүүргийн, Шархадны 19 дүгээр хороо, S27-5 талбарын 1.2 га газар, S27-2 талбарын 1.8 га газар, S25-6 талбарын 1.2 га газар тус тус төлөвлөсөн.
Дэлгэрэнгүй