Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн 3694, 3695, 8348 дугаар хэлэлцээр, буцалтгүй тусламжийн 0594, 0595 дугаар хэлэлцээрт “Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагаанд Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”, “АХБ ба түүний зээлдэгч Зөвлөхийг ашиглах журам”-ыг тус тус мөрдөхөөр заасан.




