Огноо: | 2023 оны 9-р сарын 4 |
Зээлийн дугаар ба нэр: | ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл |
Гэрээний дугаар ба нэр: | SHD.CW2-001: Шархад дэд төвийн инженерийн байгууламж, салбар шугам сүлжээний ажил |
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: | 2023 оны 10 сарын 6-ний өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ |
- Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Шархад дэд төвийн инженерийн байгууламж, салбар шугам сүлжээний ажлыг (цаашид “ажил гэх”) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
SHD.CW2-001: Шархад дэд төвийн инженерийн байгууламж, салбар шугам сүлжээний ажил | Хийгдэх ажлууд:· Дунд төвөгшилтэй дулаан, ус, ариутгах татуургын шугам сүлжээг барих, хүлээлгэн өгөх, байнгын ашиглалтанд оруулах; · 0.4кВ-ын кабель шугамын угсралт болон шилжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулах;· Гадна холбооны сувагчлал, шилэн кабелийн угсралтыг хийх, барилгын талбарт байрлах шилэн кабелийн трасс шилжүүлэх; |
- Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
- Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага: (i) Дунд төвөгшилтэй дулаан, ус, ариутгах татуургын шугам сүлжээг барьж, хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (ii) 0.4кВ-ын кабель шугамын угсралт болон шилжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (iii) Гадна холбооны сувагчлал, шилэн кабелийн угсралтыг хийж, барилгын талбарт байрлах шилэн кабелийн трасс шилжүүлж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх;
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс аль нэг 3 жилийн дундаж борлуулалт нь 3.2 тэрбум төгрөг байна.
- Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага нь 800 сая төгрөг байх.
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 2.2 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
Барилга, хот байгуулалтын яамны:
- ЭСВЭЛ Эрчим хүчний яамны 03.2.1 заалт, 0.4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ;
- ЭСВЭЛХарилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл “Б” ангилал Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ;
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
- Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагч | : | Нийслэлийн засаг даргын тамгын газар |
Харилцах ажилтан | : | ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн |
Гудамж | : | Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр |
Давхар/өрөөний дугаар | : | 14 давхар, 10 тоот |
Хот | : | Улаанбаатар хот |
Улс | : | Монгол улс |
Утас | : | +976 77770024, +976 77770023 |
Факс | : | +976 77770024 |
Цахим шуудангийн хаяг | : | procurement@mub-ahurp.mn |
- Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
- “SHD.CW2-001: Шархад дэд төвийн инженерийн байгууламж, салбар шугам сүлжээний ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
- Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
- Банкны нэр: Төрийн сан
- Дансны дугаар (Төг/MNT): 100900011969
- Тендерийг
- Дээр дурдсан хаягаар
- Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2023 оны 10-р сарын 6-ны өдрийн 15:00 цаг
- Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.