Улаанбаатар хотыг иргэдийн ажиллаж амьдрахад таатай хот болгох зорилгоор гэр хорооллын бүсэд иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж нийгэм, эдийн засаг, амралт зугаалга, ногоон байгууламж бүхий орон зай, орон сууцны боломжийг бүрдүүлж өгөх юм.
Эко-хороолол: Хүртээмжтэй цогц төлөвлөлтийн зарчим
Эко-Хорооллын төлөвлөлтийн зарчим нь хүн төвтэй, нэгдсэн нэгдмэл төлөвлөлттэй, хүн бүрт хүртээмжтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байгууламж бүхий орон зай юм.
Эко-Хороолол нь иргэдийн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон жендерийн тэгш оролцоонд суурилсан төлөвлөлтийн шийдэл бүхий иргэдийг зорчих таатай нөхцөлийг хангасан, аливаа үйлчилгээг ойр, нэг дороос авах боломжтийг бүрдүүлнэ. Төлөвлөлтийн зарчим нь
- Бүх зам талбай, олон нийтийн байгууламж нь тэргэнцэртэй, хөдөлгөөний бэрхшээлтэй, хүүхдийн тэрэгтэй явган зорчигч гэх мэт хүн бүрд жигд хүртээмжтэй төлөвлөлтэй.
- Орон сууцны барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцыг төлөвлөсөн.
- Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад бүх явган зорчигчийн авто замын аюулгүй байдлыг хангаж хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарцыг зохистой төлөвлөсөн.
- Оршин суугчид ялангуяа хүүхэд, өндөр настангуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн талбай, ногоон байгууламж
Эко-Хорооллын ногоон элемент нь байгальд ээлтэй орон нутгийн гаралтай, дулаан ба ус бага зарцуулсан зардал бага барилгын материалиар хийгдсэн дахин боловсруулж ашиглах боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зориулалттaй байх шаардлагатай.
Орон сууцнууд
Санал болгож буй орон сууцнууд нь харилцан адилгүй орлоготой иргэдэд зориулагдсан, холимог хэлбэртэй байна. Үүнд:
- Түрээслэх ба түрээслээд өмчлөх ногоон сууц 15%
- Орлогод нийцсэн ногоон орон сууц 55%
- Зах зээлийн үнэтэй ногоон орон сууц 30%
Энд 35м2-80м2 талбай бүхий ойролцоогоор 12 төрлийн орон сууц бий. Үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр төрлийн орон сууц нь 10%-ийг эзэлж байна.