Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ШАРХАД ДЭД ТӨВИЙН ОРШИН СУУГЧДААС ТӨСӨЛД ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

Шархад дэд төв нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу нийгмийн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил явагдаж буй 6 дэд төвийн нэг юм. Энэхүү бүтээн байгуулалтын дараагийн үе шатны ажлыг гүйцэтгэх “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” (УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл) нь тус дэд төвүүдэд оршин суугчдын төсөлд хамрагдах сонирхол, оролцоо дээр үндэслэн эко-хорооллуудыг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл 2020-2027 онд 5 үе шаттайгаар хэрэгжих ба төслийн 1-р үе шатанд Баянхошуу дэд төвд баригдах эко-хороололын бүтээн байгуулалттай зэрэгцэн Шархад дэд төв дэх Баянзүрх дүүргийн 19-р хорооны чөлөөлөгдсөн талбарын ойролцоох 6 га талбайд оршин сууж буй айл өрхүүдээс төсөлд оролцох сонирхлын судалгааг 2022 оны 6-р сарын 18-наас 30-ны хооронд авч дууслаа.

Газрын гэрчилгээтэй болон гэрчилгээгүй нийт 97 өрх судалгаанд оролцсоноос дунджаар 94.4% нь төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байна. 

Төслийн журмын дагуу сонирхлын судалгааг оршин суугчдад төслийг дэлгэрэнгүй танилцуулж зөвшилцөх уулзалтыг зохион байгуулахад нийт 50 айлын төлөөлөл ирж оролцсон юм. Уулзалтад биеэр ирэх боломжгүй айлуудын хашаанд зочилж, эзгүй байсан айлуудад утсаар мэдээллээ өгч дуусгасан ба зарим өрхүүд төслийн ажлын байранд ирж мэдээлэл. Оршин суугчид газрын үнэлгээ болон нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуултуудыг ихэвчлэн тавьж байлаа.

Төслийн багийнхан “УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл” өөрөө оршин суугчдын дэмжлэг буюу хамрагдах сонирхлоо илэрхийлсэн нөхцөлд хэрэгжиж, ингэснээр сайн дурын бус нүүлгэн шилжүүлэлт нэг ч өрх дээр хийхгүй байх талаар сайтар тайлбарласан.

Төслийн мэдээлэл өгөхөөс эхлээд эко хороолол баригдаж өрхүүд нүүж ортол тус хорооны оршин суугчдын оролцоо яагаад төслийн салшгүй хэсэг, үндэс нь болж явах мэдээллийг мөн хүргэх гэж хичээв. Дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс 7 хоногийн дараа төсөлд хамрагдах сонирхлын асуулгыг оршин суугчдаас биеэр болон утсаар авсан бөгөөд дараагийн ээлжийн уулзалтыг төслийн баг тун удахгүй хийхээр төлөвлөж байна. Энэ уулзалтад судалгааны үр дүн буюу оршин суугчдын төсөлд оролцох сонирхлын мэдээлэл болон эко хорооллын төлөвлөлттэй холбоотой саналуудыг нэгтгэн оршин суугчдад эргэн мэдээлэх юм. 

“УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл” нь гэр хорооллын дахин төлөвлөлт, олон төвт хотын тогтолцоонд шилжих Засгийн газрын бодлогын дагуу Нийслэлийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлж буй тул дан орон сууц барих бус, Монголд анх удаа ногоон буюу хүн болон хүрээлэн буй орчинд ээлтэй эко-хороололуудыг барихаар ажиллаж буйгаараа онцлог. Азийн хөгжлийн банк, Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилт болон олон улсын хот төлөвлөлтийн шинэ шаардлагын дагуу хэрэгжиж буй учир нийгэм, жендерийн эрх тэгш байдал, нийтэд хүртээмжтэй амьдрах орчин, байгальд ээлтэй технологи, ажлын байр бий болгох гэх зэрэг маш олон талын хүчин зүйлсийг хангаснаар төслийг амжилттай хаах юм. 

Төслийн бусад мэдээллийг бид цаг алдалгүй хүргэж явах болно. 

“УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн вэбсайтыг эндээс

“УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн Facebook хуудсыг эндээс; мөн 

Шархад дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг эндээс үзнэ үү, баярлалаа! 

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг