Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛД ХАМРАГДАЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЙ ИЛЭРХИЙЛСЭН 18 ӨРХИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Ногоон орон сууц төслийн баг Баянхошуу дэд төв, Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны төсөлд оролцож, газар чөлөөлөлт хийх хүсэлтэй илэрхийлсэн 18 өрхийн төлөөлөлтэй уулзалт хийж, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүд, гэрээний нөхцөлийн талаар санал солилцлоо.

Ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2023-2025 онд 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны 4-р улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тус төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн иргэд өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар солих нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өөрийн үгэндээ “Баянхошуу орчмыг орон сууцжуулахад тухайн бүсийн айл өрхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийхдээ иргэдийн эрх ашгийг дээдлэн, хууль, журмаа баримтлан ажиллана” гэдгийг онцолж, цаашид 14 хоног тутам газраа чөлөөлөх хүсэлт гаргасан иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулах болов.

Холбоотой мэдээлэл