Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системүүд, Олон Улсын Санхүүгийн Корпорацын EDGE Ногоон Барилгын Үнэлгээний Системийн талаарх мэдлэгийг түгээх. Мөн “Ногоон барилгын үнэлгээний EDGE систем”-ийн дотоодын мэргэшсэн эксперт бэлтгэх.

📌Бүртгэл: 2024/12/16-ний 11:30цаг хүртэл үргэлжлэх ба мэргэжлийн диплом, CV, англи хэлний оноо зэргийг илгээснээр баталгаажна.

📌Оролцогчдод тавигдах шаардлага:

✅ Олон Улсын EDGE expert болох хүсэл сонирхолтой байх.

✅ Сургалтын дараа 2025 оны 2-р сард багтаан EDGE expert-ийн шалгалтандаа бүртгүүлж баталгаажуулах.

✅ Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (Оноо болон сертификатаар баталгаажуулах)

✅ Барилгын салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. (Барилгын салбартай холбоотой мэргэжлийн диплом, CV-гээ англи хэлээр илгээх)

💯💯Дээрх шаардлагыг хангасан оролцогчид тус сургалтын 105$-н тэтгэлийг олгож сургалтад хамрагдуулна.

🧐Дэлгэрэнгүй мэдээллийг: https://edgebuildings.com

📝Бүртгэлийн линк: https://shorturl.at/MvC7y

☎️Холбогдох утас: 80006755

📧Имайл хаяг: oyun-erdene@ahurp-efdp.com

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,