Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Байгаль орчин

Байгаль орчин

Төслийн байгаль орчны хамгааллын үйл ажиллагаанд Монгол Улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомж болон АХБ-ны Хамгааллын бодлогыг нягт баримтлан ажиллана. Төсөл нь АХБ-ны байгаль орчны “Б” ангилалд багтдаг бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл тун бага хэмжээтэй буюу нөхөн сэргээж болохуйц байна. Иймээс төслийн талбаруудад шаардагдах байгаль орчны үнэлгээг хийж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана.

Төслийн бүтээн байгуулалтад барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиуд, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох зэргээр байгальд ээлтэй, үр ашигтай, дэвшилтэт технологийг ашигласнаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй орон сууцны эко-хорооллуудыг бий болгох юм.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд:

  • Гэр хорооллын яндангийн тоог 10,000-аар бууруулснаар нүүрсний хэрэглээг халж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна.
  • 10,000 нүхэн жорлонг буулгаснаар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулна.
  • 20 эко хорооллолд 30 га ногоон байгууламжийг бий болгоно.
  • EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20%-ийн усны хэмнэлттэй технологи ашиглана.
  • Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий барилгын материал ашиглана.
  • 72,000 м2 нарны зайн дэлгэц суурьлууснаар жилд 17,261 тонн CO2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
  • Иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн ажиллана.
  • Гэр хорооллоос жилд 16,000 тонн үүсэх үнсний хог хаягдлыг бууруулна.
  • Хүлэмжийн аж ахуйгаас гарах органик хог хаягдлыг бордоо хийхэд ашиглана.
БАЙГАЛЬ ОРЧИН

Барилга угсралтын ажлаас байгаль орчин болон орчны иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлийг бууруулах болон хамгийн бага түвшинд байлгах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Барилгын ажлын гэрээт гүйцэтгэгч бүр байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг тусгасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Төслийн байгаль орчны хамгааллын баг болон байгаль орчны хөндлөнгийн хяналт шинжилтгээний байгууллага талбарын байгаль орчны хамгааллын үйл ажиллгааны хэрэгжилтэд  тогтмол хяналт тавьж ажиллана.

ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Байгаль орчны хамгааллын үйл ажиллагаанд төсөл хэрэгжих талбарын иргэдийн оролцоог ханган ажиллана. АХБ-ны Хамгааллын Бодлогын баримт бичиг (2009) болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (2012)-ийн шаардлагын дагуу нөлөөлөлд өртөх иргэд, оршин суугчдыг мэдээллэр ханган, санал хүсэлт авахаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.  

Түүнчлэн, эко хорооллын иргэд төслийн байгаль орчинд ээлтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Тухайлбал: эко хороололын ногоон байгууламжийг бий болгох, хүлэмжид модны үрсэлгээ бойжуулах, мод тарих, хүнсний хог хаягдлыг бордоошуулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зэргээр иргэд төслийн “ногоон” үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдэнэ. Эко хороолол бүрт иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд үүнд оршин суугч бүрийн оролцоо нэн чухал юм.  

Төслийг байгаль орчин, иргэдэд ээлтэй, аюулгүй байдлаар хэрэгжүүлэх, цаашид тогтвортой байдлыг ханган ажиллах үндэс нь төсөлд хамрагдах болон нөлөөллийн бүсийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нягт хамтын ажиллагаа юм. Иймд та бүхнийг манай төслийн байгаль орчин хамгааллын ажилд хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа барилгын үйл ажиллагааны улмаас оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд нөлөөлөх болон төслийн талбарын ойр орчмын ус, агаар, хөрс, ургамлд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол Төсөл Хэрэгжүүлэх Нэгж болон төслийн байгаль орчин хамгааллын багтай холбогдоно уу.

САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ШАТ АЛХАМ

Оршин суугч та Улаанбаатар Хотын Ногоон орон сууц төсөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдол, талархлаа дараах сувгаар бидэнд ирүүлээрэй.

Танд төслийн байгаль орчны хамгааллын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал хүсэлт, гомдол байвал Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн “Гомдол барагдуулах механизм”-ын дагуу дараах арга замуудын аль нэгийг ашиглан холбоо барих боломжтой.
 
Оршин суугч та Төсөл Хэрэгжүүлэх Нэгжид дараах арга замуудаар хандах боломжтой:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Байгаль орчин

Барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиуд, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох гэхмэт  шийдлүүдтэй байхаар зорьж байна.

Эко хорооллын ногоон байгууламж бий болгох үйл ажиллагаанд иргэд оролцох бүрэн боломжтой. Түүнчлэн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг бордоошуулах, байгаль орчинд ээлтэй дадал зуршлыг хэвшүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх зэргээр иргэд идэвхтэй оролцох боломжийг төслийн зүгээс бүрдүүлнэ.

Олон нийтэд тулгуурласан хог хаягдлын менежментийг эко хороололд хэрэгжүүлэн ажиллана. Ахуйн хог хаягдлыг ангилах, цуглуулах цэгүүд байгуулан, дахин боловсруулах цэгрүү илгээх зохион байгуулалтыг хийж,   хог хаягдлын талаар иргэдэд зориулсан шаардлагатай сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Барилгын ажлын гэрээт гүйцэтгэгч бүр байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг тусгасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллана. Төслийн байгаль орчны хамгааллын баг тогтмол хяналт тавин ажиллах бөгөөд мөн байгаль орчны хөндлөнгийн хяналтын байгууллага үйл ажиллагааны хэрэгжилтийг хянана.

Төслийн барилга угсралтын талбайд барилга угсралтын ажлын талаарх мэдээллийн самбар, аюулгүй байдлыг хангах тэмдэг тэмдэглэгээг байршина. Барилга угсралтын хэсэгт хаалт хашилт байрлуулах ба иргэдийн аюулгүй зорчих түр орц, гарцыг шийдэж өгнө. Аюулгүй байдлын үүднээс барилга угсралтын талбайн тэмдэг тэмдэглэгээг сайтар дагаж иргэн та өөрийн аюулгүй байдлаа хангана уу. Түүнчлэн түр орц, гарцаар хүүхдээ харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхад анхаараарай