Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Нээлттэй худалдан авалт

BYW.CW1: Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилга (Багц-1, Багц-2)

Огноо: 2023 оны 2-р сарын 15
Зээл/буцалтгүй тусламжийн дугаар, нэр: ЗЭЭЛ 3694-MON (OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
Гэрээний дугаар ба нэр: BYW.CW1: Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилга (Багц-1, Багц-2)
Тендерийн өмнөх уулзалт зохион байгуулах байршил:
Огноо : 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Цаг : 11:00 цагт, Улаанбаатарын цагаар
Байршил : Экспресс тауэр, 14 давхарт, 10 тоот, Чингисийн өргөн чөлөө-8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол улс
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 3-р сарын 22, 15:00 цаг, Улаанбаатарын цагаар
  1. Монгол улсын засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Нийслэлийн засаг даргын тамгын газар (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчоос Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил (доорх хүснэгтэд харуулсан)-д битүүмжилсэн тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн дугаар, нэр Ажлын тодорхойлолт

BYW.CW1: Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил

Багц 1: Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц (А, В барилга)

Багц 2: Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц (С, Д барилга)

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил. Үүнд:

• Хамгийн багадаа 2 Орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх;

• 10кВ -оос  35кВ хүртэлх цахилгаан дамжуулах шугам болон дэд өртөө барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх;

• 150 м3/хон хүртэлх хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам салбар шугам барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх;

• Мэдээлэл холбооны шугамын  (агаарын болон газар доорх сувагт) ажил гүйцэтгэж улсын комист хүлээлгэн өгсөн байх;

• 15МВт хүртэлх хүчин чадалтай, 115°С хүртэлх температуртай, 0,07мПа хүртэлх даралттай дулаан солилцуур бүхий ус дулаан дамжуулах төв, дулаан дамжуулах шугам барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх;

  1. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
  1. Тендерт оролцогчид доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • Туршлагын хувьд (а) Хамгийн багадаа 2 Орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх; (б) 10кВ -оос 35кВ хүртэлх цахилгаан дамжуулах шугам болон дэд өртөө барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх; (в) 150 м3/хон хүртэлх хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам салбар шугам барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх; (г) Мэдээлэл холбооны шугамын  (агаарын болон газар доорх сувагт) ажил гүйцэтгэж улсын комист хүлээлгэн өгсөн байх; (д) 15МВт хүртэлх хүчин чадалтай, 115°С хүртэлх температуртай, 0,07мПа хүртэлх даралттай дулаан солилцуур бүхий ус дулаан дамжуулах төв, дулаан дамжуулах шугам барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх;
  • Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь Багц-1 нь 9.5 тэрбум, Багц-2 нь 9.4 тэрбум төгрөг байх, Багц-1, Багц-2-ын хувьд бол нийт 18,9 тэрбум төгрөг байх
  • Тендерт оролцогч нь санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээллээ САНХ-3 маягтын дагуу илэрхийлж, одоогийн гэрээт ажилтай холбоотой санхүүгээр хүлээсэн үүргээ САНХ-4 маягтын дагуу ирүүлж уг гэрээт ажилтай холбоотойгоор Багц-1 нь 1.6 тэрбум, Багц-2 нь 1.6 тэрбум төгрөг, Багц -1, Багц – 2-ын хувьд 3.2 тэрбум төгрөгийн шаардлагыг хангаж буйгаа илэрхийлнэ.
  • Сүүлийн 4 жилд (2018, 2019, 2020, 2021 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь Багц-1-ийн хувьд 9.0 тэрбум, Багц-2-ын хувьд 8.8 тэрбум төгрөг, Багц -1, Багц – 2-ын хувьд8 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
  • Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ):

  • БА-3.1. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил;
  • БА -6.1 Барилга, байгууламж дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гаднах салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт эсвэл Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл “Б” ангилал  Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ;

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Харилцах ажилтан : ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Т.Отгонжаргал
Гудамж : Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр
Давхар/өрөөний дугаар : 14 давхар, 10 тоот
Хот : Улаанбаатар хот
Улс : Монгол улс
Утас : +976 77770023
Факс : +976 77770024
Цахим шуудангийн хаяг : procurement@mub-ahurp.mn
  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
  • Тендер оролцох тухай албан бичгээрх хүсэлт: CW1: Баянхошуу дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил (Багц 1: Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц А, В барилга, Багц 2: Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц С, Д барилга) гэж дээрх хаягаар ирүүлэх
  • Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 200,000 төгрөгийг төслийн доорх дансанд тушаан, баримтыг ирүүлнэ.
Дотоод шилжүүлэг:

Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Банкны хаяг: Төрийн сан

Дансны дугаар (MNT): 100900011969

  1. Тендер ирүүлэх
  • Тендерийг дээр дурдсан хаягаар
  • 2023 оны 3-р сарын 22-ны өдрийн 15:00 цагт эсвэл өмнө нь
  • Тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

Холбоотой мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 6 дугаар сарын 24 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 5 дугаар сарын 20 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 9 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 5 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын