
Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь сонгогдсон гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрах таатай орчин бүхий эко-хороолол болгон хөгжүүлэх зорилготой.
Төслийн зорилго нь Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг Даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигтэй нийцсэн ба “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний Нэг төвт хотоос Олон төвт хот болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг дэмжин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, НОСБГ-ын дэргэдэх Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хөгжлийн түнш – Азийн Хөгжлийн Банк, Уур Амьсгалын Ногоон Сан, Өндөр технологийн сангийн зээл, тусламж
Төсөл хэрэгжих хугацаа
Төсөл эхлэх он:
2019
Төсөл дуусах он:
2030
Төслийн хүрээнд дараах 3 үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна.

Үр дүн 1:
Дэд төвүүдэд түрээсийн болон түрээслээд өмчлөх ногоон орон сууц бүхий эко-хорооллууд байгуулах.

Үр дүн 2:
Ногоон орон сууцны сан байгуулж, дэд төвүүдэд ногоон орон сууцны эко-хорооллууд барьж байгуулахад зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргах, худалдан авагчдад ногоон ипотекийн санхүүжилт олгох.

Үр дүн 3:
Ногоон барилга, ногоон санхүүжилтийн чиглэлээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх.

Төслийн эхний үе шат 2023-2027
Төслийн эхний үе шатанд 800 айлын ногоон орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд барьж байгаа ба эхний ээлжийн 220 айлын орон сууц 2025 оны 4-р улиралд ашиглалтад орно.
Үлдсэн 580 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллын барилга угсралтын ажлыг 2026 онд дуусгахаар ажиллаж байна.

Төслийн хоёрдугаар үе шат 2024-2030
Төслийн хоёрдугаар үе шатанд 4,200 айлын ногоон орон сууцны эко-хорооллуудыг УАНС-ийн хөрөнгө оруулалтаар 2024-2030 онуудад барьж байгуулна.
Энэхүү бүрэлдэхүүн хэсгийг Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан (ЭХОНОСС) болон хувийг хэвшлийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлнэ. 2025 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан тус сан нь теслийн шаардлага хангасан арилжааны банкнуудаар дамжуулан төсөлд оролцогч барилгын компаниудад бизнесийн ногоон зээл олгохоос гадна орон сууц худалдан авах иргэдэд зориулсан ипотекийн зээл олгоно.

Утаат янданг буурууна

Нүхэн жорлонг буулгана

квт-ын эрчим хүч хэмнэнэ

литр ус хэмнэнэ

квт дулаан хэмнэнэ

тонн хүлэмжийн хийн ялгарлыг буурууна гэж тооцоолсон.
