Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” БАЯНХОШУУ ДЭД ТӨВ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд хяналт тавих иргэдийн сайн дурын бүлгэмийн ээлжит уулзалтыг төслийн талбарт 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, иргэд өөрийн амьдарч буй газрын бүтээн байгуулалтад хяналт тавьж, үнэлгээ хийж ажиллалаа.

Уг хяналт, үнэлгээ хийх уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 8 болон 9 дүгээр хорооны 13-н иргэн, үүнээс 12-н эмэгтэй гишүүн, Ситиланд марк ХХК-ийн барилгын талбар хариуцсан инженер болон ХАБ-ын инженер оролцсон ба хяналтын бүлгийн гишүүд барилгын ажил, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.

Мөн барилгын талбарын ойролцоох хог хаягдлын ангилалт, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээний байршил, цахилгаан тоног төхөөрөмж, машин механизмууд норм дүрмийн дагуу ажиллаж байгааг шалгаж, талбарын ажилчдад ХАБ-ын зааварчилгааг тогтмол өгч, анхааруулж ажиллаж байгаад хяналт тавин, барилга угсралтын ажил зохих журмын дагуу хэвийн явагдаж байна гэсэн дүгнэлт гаргалаа.

Холбоотой мэдээлэл