Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЬДАРЧ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛАН “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19-р хороонд Ногоон орон сууцны Эко хорооллын төслийн талбарт амьдарч буй эмэгтэйчүүдэд зориулан “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх”-ийн тухай хуулийн ерөнхий ойлголт, мэдлэг олгох сургалтыг 2024 оны 3 дугаар сарын 6-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад нийт 24 эмэгтэй хамрагдаж, орон сууц, газар өмчлөх эрх, үүрэг, үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр, маргааны талаар Ногоон орон сууц төслийн хуулийн зөвлөх Б.Цэцэнбилэгээс нээлттэй асууж тодруулсан ба 3 эмэгтэй өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө эзэмших асуудлаар хуулийн ганцаарчилсан зөвлөгөө авлаа.

Холбоотой мэдээлэл