
Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогын дагуу Эмэгтэйчүүдийн эд хөрөнгө, орон сууц өмчлөх эрхийг таниулах, иргэдэд мэдээлэл өгөх ажлын хүрээнд төслийн нэгжээс 2025 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 20 иргэдэд “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах талаар” мэдээлэл өгч ажиллалаа.


Мөн энэ үеэр иргэд Ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууц болон худалдаа, үйлчилгээний талбайн зохион байгуулалт, онцлогтой танилцсан ба тус барилгын явц өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
