Баянхошуу дэд төвийн A, В, C блокийн ханын өрлөгийн ажил, дээвэр бүрэн дуусаж, дотор засал, инженерийн шугам сүлжээ, хар шалны цутгалтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна. D блок төмөр бетон арагт бүтээцийн ажил дуусаж, ханын өрлөгийн ажил болон дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.
Түүнчлэн тус талбарын гадна дулаан, цэвэр бохир усны шугамын угсралт, буцаан булалтын ажлууд хийгдэж байна.
Шархад дэд төвийн A, B, C блокийн ханын өрлөгийн ажил бүрэн дуусаж, дотор ханын өрлөг, дотор засал, инженерийн шугам сүлжээ, галын шатны угсралтын ажлууд хийгдэж байна. D блокийн төмөр бетон арагт бүтээцийн ажил дуусаж, өрлөг болон дээврийн ажлыг эхлүүлэхээр материал татан авалт хийгдэж байна.
Мөн тус төслийн дараагийн ээлжийн буюу Баянхошуу дэд төвийн 150 айлын 4 блок, Шархад дэд төвийн 152 айлын 4 блок ногоон орон сууц барилгын суурийн бетон цутгалтын ажлыг эхлүүлээд байна.