Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“ЭКО ХОРООЛОЛ БА ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САН”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛНА

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIII хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд байгуулагдах “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-д хөрөнгө оруулалт хийх тогтоолын төслийг дэмжиж баталлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Төслийн 1-р бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу болон Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хорооллыг барина.

2-р бүрэлдэхүүнээр Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санг байгуулж 4188 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллыг дэд төвүүдэд барина. Гуравдугаар бүрэлдэхүүний хүрээнд ногоон барилга эко хорооллын норм стандартыг тодорхойлох, салбарын чадавхийг бэхжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ” гэдгийг хэллээ.

Уг төслийн хүрээнд баригдах орон сууцны барилгын зураг төсөл, барилгажилтын бүх үе шатанд ногоон барилгын 37 төрлийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (КР1) бүхий техникийн ерөнхий шаардлага болон Олон Улсын Ногоон барилгын үнэлгээний стандартыг хангуулах юм.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,