Төслийнэхний байршил болох Баянхошуу дэд төвд төсөлд оролцох судалгаанд хамрагдаж төслийг дэмжсэн иргэдтэй 2021 оны 12 сарын 12нд иргэдтэй анхны танхимын уулзалтыг амжилттай зохион байгуулан өндөрлөсөн билээ.
Баянхошуу бизнес инкубатор төвд зохион байгуулсан энэхүү уулзалтад нийт 63 хүн оролцон бөгөөд төслийн хүрээнд баригдах ЭКО-ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСӨЛ-тэй танилцаж, барилгын төлөвлөлтөд өөрийн санал бодлоо хэлж, асуултдаа хариулт авч, харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт болсон юм.
Бид төслийнбүхийл явцад иргэдийн санал сэтгэгдлийг тусгахыг хичээн ажиллаж байгаа бөгөөд анхны уулзалтад оролцож амжаагүй иргэдийн санал хүсэлт сонсож төслийг бүрэн танилцуулах үүднээс дахин уулзалт зохион байгуулах төлөвлөж байгаа бөгөөд уулзалтад оролцож амжаагүй иргэд маань Баянхошуу Бизнес инкубатор төвийн 1-р давхарт байрлах “Иргэдийн мэдээллийн төв”-д байрлуулсан төслийн материалуудтай танилцах боломжтой.
Амьдрах орчноо сайжруулахаар Эко-хороолол барих төслийн ажлыг дэмжиж идэвхтэй оролцон нийт оршин суугчид та бүхэндээ талархал илэрхийлье. Иргэд та бүхийоролцоо хяналт төсөл амжилттай хэрэгжихэд нэн чухал үүрэгтэй билээ.