Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

УЛААНБААТАР ХОТЫН ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Улаанбаатар хотын гэр хорооллыг хүрээлэн буй орчинд ээлтэй, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны ЭКО-ХОРООЛОЛ болгон хөгжүүлэх төслийг хэлнэ. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичигт үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл юм.

Төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын 30 га талбайг дахин төлөвлөж орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийн цогц шийдэл бүхий эко хорооллууд байгуулан агаар, хөрсний бохирдлыг бууруулна. Төсөл нь 2 үе шаттай бөгөөд төслийн 1-р үе шатанд 800 орлогод нийцсэн ногоон орон сууц, 2-р үе шатанд 2200 орлогод нийцсэн ногоон орон сууц бүхий орон сууцны эко-хороолол байгуулна.

ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Орлогод нийцсэн ногоон орон сууц гэж зорилтот иргэдийн орлогын чадавхад нийцсэн өртөг бүхий, эрчим хүчний алдагдал багатай, инженерийн хангамжтай, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хог хаягдал, орчны бохирдол, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий орон сууцыг хэлнэ.

Дараах зорилтыг хангасан орон сууцыг орлогод нийцсэн орон сууц гэнэ. Үүнд:

1. Зорилтот бүлгийн иргэдийг урт хугацаанд худалдан авах боломжоор хангасан орон сууцыг хэлнэ

2. Орон сууцны ашиглалтын зардал нь өрхийн амьжиргаанд нийцсэн байх.

НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛД ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Төслөөс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт, орон сууцны барилгын ажлын үйл явц нь гэр хорооллын бүсэд хэрэгжих ба тухайн орчинд амьдарч буй иргэдийн эрэлтэд суурилсан байна. Тухайн дэд төсөл бүрд гэр хорооллын бүсийн 1-3га газрын хил хүрээнд хамаарагдах газрын оршин суугч, иргэд 100% сайн дурын үндсэнд газраа орон сууцаар солилцож төслийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Тэдгээр иргэд нь орон сууц худалдан авах болон түрээслэх давуу эрхтэй байна. Үүний дараа олон нийт Эко-хорооллын орон сууцнаас худалдан авах болон түрээслэх боломжтой болно.

Төслийн хувьд Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг Газрын эзэд болон 4-6 шатлал бүхий орлоготой өрхүүдийн хувьд хамруулахаар төлөвлөсөн. Газрын эздийн хувьд Газар + Үндсэн хөрөнгө + Бусад хөрөнгө гэсэн бүрэлдэхүүн хэсгээр хөрөнгөө үнэлүүлж үнэлгээний дүнгээр орон сууц, гарааж, худалдаа үйлчилгээний талбайг солилцоогоор худалдан авах боломжтой.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах өрхүүд дараах 3 нөхцөлийн аль нэгэнд хамрагдаж орон сууцтай болох боломжтой.

1. Газраар 100% солилцоо хийх

2. Урьдчилгаа төлбөрт газар тооцож өгөх, үлдсэн төлбөрийг ипотекийн зээлд хамрагдаж төлөх

3. Урьдчилгаа 30% төлбөрийг бэлнээр төлж үлдсэн 70%-г ипотекийн зээлээр төлөх.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг