Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хэрэгжилтэд үе шатны хяналт хийж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэхээр АХБ-наас томилогдсон ажлын хэсэг төслийн багтай хамтран долоо хоногийн хугацаатай ажиллав.

Хяналт шалгалтын ажлыг эцэслэн дүгнэх уулзалтыг БХБЯ, НЗДТГ, АХБ, Монгол Улсын Хөгжлийн банк, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх багийн төлөөллүүд Хангарьд ордонд хийлээ. Төсөл хэрэгжилтийн явцыг төслийн суурь баримт бичгүүд мөн АХБ болон Уур амьсгалын ногоон сангийн хамгааллын бодлогын дагуу хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн бөгөөд төлөвлөгөөт ажлуудыг улам эрчимжүүлэх дараагийн шат алхмуудыг хэлэлцэж тохиролцсон үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг