2024 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар Баянхошуу дэд төв талбарт баригдаж буй A, B, C блок барилгуудын гадна ханын өрлөг бүрэн дуусаж, дотор ханын өрлөг, шугам хоолойн угсралтын ажил үргэлжилж байна. D блок барилгын 4 давхрын бетон цутгалт дуусаж, парапетны болон техникийн давхрын хэв хашмал, арматурчлалын ажил хийгдэж байна.
Шархад дэд төв талбарт баригдаж буй 4 блок барилгын төмөр бетон арагт бүтээцийн ажил бүрэн дуусаж, A, B блок барилгуудын гадна болон дотор ханын өрлөг, дотор ханын шавардлага, шугам хоолойн угсралтын ажил үргэлжилж байна.