Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл-2”-ийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 152 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх уулзалтыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа

Тус уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК, “Таван орд” ХХК, “Нано Экологи” ХХК, “Тамга Уул” ХХК, “Батс Өргөө” ХХК, НОСК ХК, зураг төслийн зохиогч “Классик хаус” ХХК, “Скайлайн дизайн” ХХК, “ББСМО” ХХК-ийн төлөөллүүд оролцов.

Уулзалтыг дараах сэдвүүдээр зохион байгууллаа. Үүнд:

– Талбарын төлөвлөлтийн танилцуулга;

– Гадна тохижилтын танилцуулга;

– Барилгын ажлын зохиогчийн болон захиалагчийн хяналт;

– Барилгын ажлын үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй;

– Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам;

– Гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх нийгэм, жендэрийн үйл ажиллагаа.

Барилга угсралтын гүйцэтгэгч нараас тавьсан асуултад төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерүүд, НОСК-ийн инженерүүд болон зөвлөх багийн дэд ахлагч, барилгын инженер, архитекторууд, зураг төслийн зохиогч нар хариулж, санал солилцон, материал зөвшилцөх хуудас, техникийн тодруулга, ногоон барилгын EDGE сертификатад орох материалуудын шаардлага зэрэг баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээлэл

“Эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх өнөөгийн нөхцөл байдал, эзэмших эрх болон өөрийн өмчийг бүртгүүлэх, хамгаалах” талаар мэдээлэл өгөх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгууллаа

Ногоон орон сууц төслөөс Баянхошуу талбарын ойролцоо оршин суух нийт 17 иргэдэд “Эмэгтэйчүүдийн үл хөдлөх

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, орчмын хог хаягдлын менежментийн сургалтыг 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа

Төслийн талбарт барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэгж гүйцэтгэгч компаниудын ХАБ болон талбарын инженерүүдэд зориулан

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Байгаль орчны хөндлөнгийн үнэлгээний багтай хамтарч, төслийн гүйцэтгэгч 11 барилгын компанийн талбайн инженер, байгаль орчны болон ХАБЭА-ын нийт 30 мэргэжилтэнд байгаль орчин-нийгмийн хамгаалал, гомдол барагдуулах механизм, эрүүл мэнд-аюулгүй байдлын чадавхийг сайжруулах сургалтыг 2025 оны 3 дугаар сарын 26-ний өдөр зохион байгууллаа

Сургалтаар байгаль орчны дотоод хяналт хийх, мониторингийн шаардлага, хог хаягдлын стандарт, ангилал, менежментийн төлөвлөгөө боловсруулах,