Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Нээлттэй худалдан авалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2024 оны 4 дүгээр сарын 5
Зээлийн дугаар ба нэр:ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
Гэрээний дугаар ба нэр:SHD.CW5: Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажил
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:2024 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/  
  1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажлыг (цаашид “ажил гэх”) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:
Гэрээний дугаар, нэрАжлын тодорхойлолт  
SHD.CW5:   Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажилХийгдэх ажлууд: 10кВ-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулах; 2 x 630кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөө-2ш, 2 x 400кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөө-1ш тус тус барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулах;10кВ-н хуваарилах байгууламжийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулах;

3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1; БА-6.3; ТЗ-2.1 – 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.2 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
  • Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: (i) 10кВ-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (ii) 2×630кВа, 2х400 кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөөнүүдийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (iii) 10кВ-н хуваарилах байгууламжийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс дурын 3 жилийн дунджаар 6.1 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
  • Санхүүгийн нөөц хөрөнгө нь 1.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх шаардлагыг хангасан байх.
  • Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагч:Нийслэлийн засаг даргын тамгын газар
Харилцах ажилтан:ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
Гудамж:Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр
Давхар/өрөөний дугаар:14 давхар, 10 тоот
Хот:Улаанбаатар хот
Улс:Монгол улс
Утас:+976 77770024, +976 77770023
Факс:+976 77770024
Цахим шуудангийн хаяг:procurement@mub-ahurp.mn

5. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • “SHD.CW5: Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
  • Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
  • Банкны нэр: Төрийн сан
  • Дансны дугаар (Төг/MNT): 100900011969

6. Тендерийг дээр дурьдсан хаягаар

  • Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 15:00 цаг
  • Тендерийн баталгааг тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн хамт ирүүлнэ.

Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Холбоотой мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 6 дугаар сарын 24 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 5 дугаар сарын 20 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 9 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 3 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба