Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛД ХАМРАГДАЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЙ ИЛЭРХИЙЛСЭН 18 ӨРХИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Ногоон орон сууц төслийн баг Баянхошуу дэд төв, Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны төсөлд оролцож, газар чөлөөлөлт хийх хүсэлтэй илэрхийлсэн 18 өрхийн төлөөлөлтэй уулзалт хийж, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүд, гэрээний нөхцөлийн талаар санал солилцлоо.

Ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2023-2025 онд 336 айлын ногоон орон сууц барих бөгөөд энэ оны 4-р улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Тус төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн иргэд өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө хөндлөнгийн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар солих нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өөрийн үгэндээ “Баянхошуу орчмыг орон сууцжуулахад тухайн бүсийн айл өрхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийхдээ иргэдийн эрх ашгийг дээдлэн, хууль, журмаа баримтлан ажиллана” гэдгийг онцолж, цаашид 14 хоног тутам газраа чөлөөлөх хүсэлт гаргасан иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулах болов.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг