Төсөл нь нүүлгэн шилжүүлэлт болон газар чөлөөлөх үйл ажиллагааг дараах хоёр аргаар хэрэгжүүлнэ. Үүнд:
Азийн хөгжлийн банк нь Баянхошуу дэд төвийн баруун, Сэлбэ дэд төвийн зүүн хэсгийг уг төслийн эхний шатны үндсэн хоёр талбай болгож хөгжүүлэхээр 2018 онд баталсан. Дараагийн үе шатны эко хорооллын бүтээн байгуулалт нь Сайн дурын үндсэн дээр газраа солих төлөвлөгөөтэй адилхан хийгдэх юм.
Засгийн газар нь Сайн дурын үндсэн дээр газраа солилцох үйл явц НЗДТГ-ын баталгаажуулж бэлтгэсэн төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг шалгаж, дэд төсөлтэй холбоотойгоор аливаа биет болон эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй байхыг анхаарч ажиллана. Үүнд:
Төслийн эко-хорооллын гадуурх талбайд дэд бүтэц байгуулахтай холбоотойгоор албадан нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөл үүсч болзошгүй тул АХБ-ны Хамгааллын бодлогын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн хамрах хүрээ (НШХХ)-г 2018 онд боловсруулан бэлтгэсэн юм. Энэ нь Засгийн газраас 2018-2021 онуудад батлагдсан болон шинэчлэгдсэн хууль, тогтоол, журмын өөрчлөлт, түүнчлэн УБХГХХХОДХТ-ийн 1 ба 2 дугаар үе шатыг хэрэгжүүлсэн сургамжийг тусгаж 2021 онд шинэчлэн боловсруулагдсан болно. Засгийн газраас дараах асуудлуудыг хангаж ажиллах үүрэгтэй. Үүнд:
Оршин суугч та Улаанбаатар Хотын Ногоон орон сууц төсөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдол, талархлаа дараах сувгаар бидэнд ирүүлээрэй.
Таны гаргасан санал, хүсэлт, гомдол, талархлын хариуг Нийслэлийн гомдол барагдуулах 1086 тоот захирамжид үндэслэн 30 хоногийн дотор төслийн зүгээс шийдвэрлэн ажиллах болно. Таны гаргах санал, хүсэлт, гомдол, талархал нь хууль шүүхийн шатны бус иргэд төсөлтэй зөвшилцөн шийдвэрлүүлэх боломжтой асуудлуудыг хамрахыг та анхаарна уу. Өөрөөр хэлбэл газар, үл хөдлөх хөрөнгийн маргаан, гэмт хэргийн чанартай асуудал зэргийг та шууд шүүх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, цаг алдалгүй шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг танд зөвлөж байна.
Хэрэв та өргөдөл гомдлоо өөрөө бичиж илгээхэд хүндрэлтэй, дараах сувгуудыг ашиглахад төвөгтэй байвал 77770023 тоот утсаар хандан, Орон Нутгийн Оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн Төслийн Гомдол Барагдуулах Иргэд Оршин Суугчдын Зөвлөлд хандан тусламж авч болно. Тэд танд:
Дээрх бүхнээр хязгаарлагдахгүй, гомдол барагдуулахтай холбоотой бусад байдлаар таныг төслийн хамт олонтой холбох гүүр болж ажиллах үүрэгтэй болно.
Төсөл хэрэгжүүлэх нэгж нь СДҮГСТ болон ГЧНШТ-ний хэрэгжилтэд дотоод хяналт тавьж, сар бүр тайланг НЗДТГ-т хүргүүлнэ. Мөн НЗДТГ болон АХБ-нд нүүлгэн шилжүүлэлтийн хагас жилийн дотоод хяналтын тайланг бэлтгэж, АХБ-ны вэб сайтад байршуулахаар илгээнэ.
Төслийн бүх үе шат дахь СДҮГСТ болон сайн дурын бус газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаанд хараат бус, хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэнэ. Нэмж дурдахад хөндлөнгийн хяналт хийх байгууллага (ХХҮ) нь төслийн хүрээнд хийгдэж буй гэрээ, хэлцлийн дагуу газар чөлөөлөх, төлбөр тооцоо хийх үйл явцад ажиглалт хийж, баталгаажуулах ажлыг гуравдагч этгээдийн зүгээс гүйцэтгэх үүрэгтэй юм.
Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь юм.
Айл өрхүүд зөвхөн сайн дурын үндсэнд нэгдэж төсөлд оролцох ёстой. Иймд төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд төслийн зүгээс зохион байгуулах уулзалт, зөвлөгөөнд идэвхитэй оролцож, төслөөс явуулах асуулга судалгааны үеэр төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлэх хэрэгтэй. Хашааны эзэн болон хашаанд хамт амьдардаг өрхүүд хамтдаа төсөлд хамрагдахаар зөвшөөрсөн байх шаардлагатай.