Төслийн байгаль орчны хамгааллын үйл ажиллагаанд Монгол Улсын байгаль орчны холбогдох хууль тогтоомж болон АХБ-ны Хамгааллын бодлогыг нягт баримтлан ажиллана. Төсөл нь АХБ-ны байгаль орчны “Б” ангилалд багтдаг бөгөөд төслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл тун бага хэмжээтэй буюу нөхөн сэргээж болохуйц байна. Иймээс төслийн талбаруудад шаардагдах байгаль орчны үнэлгээг хийж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллана.
Төслийн бүтээн байгуулалтад барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиуд, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох зэргээр байгальд ээлтэй, үр ашигтай, дэвшилтэт технологийг ашигласнаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй орон сууцны эко-хорооллуудыг бий болгох юм.
Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд:
Барилга угсралтын ажлаас байгаль орчин болон орчны иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөлийг бууруулах болон хамгийн бага түвшинд байлгах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.
Барилгын ажлын гэрээт гүйцэтгэгч бүр байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг тусгасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Төслийн байгаль орчны хамгааллын баг болон байгаль орчны хөндлөнгийн хяналт шинжилтгээний байгууллага талбарын байгаль орчны хамгааллын үйл ажиллгааны хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллана.
Байгаль орчны хамгааллын үйл ажиллагаанд төсөл хэрэгжих талбарын иргэдийн оролцоог ханган ажиллана. АХБ-ны Хамгааллын Бодлогын баримт бичиг (2009) болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (2012)-ийн шаардлагын дагуу нөлөөлөлд өртөх иргэд, оршин суугчдыг мэдээллэр ханган, санал хүсэлт авахаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Түүнчлэн, эко хорооллын иргэд төслийн байгаль орчинд ээлтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Тухайлбал: эко хороололын ногоон байгууламжийг бий болгох, хүлэмжид модны үрсэлгээ бойжуулах, мод тарих, хүнсний хог хаягдлыг бордоошуулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зэргээр иргэд төслийн “ногоон” үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрдэнэ. Эко хороолол бүрт иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд үүнд оршин суугч бүрийн оролцоо нэн чухал юм.
Төслийг байгаль орчин, иргэдэд ээлтэй, аюулгүй байдлаар хэрэгжүүлэх, цаашид тогтвортой байдлыг ханган ажиллах үндэс нь төсөлд хамрагдах болон нөлөөллийн бүсийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нягт хамтын ажиллагаа юм. Иймд та бүхнийг манай төслийн байгаль орчин хамгааллын ажилд хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа барилгын үйл ажиллагааны улмаас оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд нөлөөлөх болон төслийн талбарын ойр орчмын ус, агаар, хөрс, ургамлд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол Төсөл Хэрэгжүүлэх Нэгж болон төслийн байгаль орчин хамгааллын багтай холбогдоно уу.
Оршин суугч та Улаанбаатар Хотын Ногоон орон сууц төсөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдол, талархлаа дараах сувгаар бидэнд ирүүлээрэй.
Байгаль орчин
Барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиуд, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох гэхмэт шийдлүүдтэй байхаар зорьж байна.
Эко хорооллын ногоон байгууламж бий болгох үйл ажиллагаанд иргэд оролцох бүрэн боломжтой. Түүнчлэн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг бордоошуулах, байгаль орчинд ээлтэй дадал зуршлыг хэвшүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх зэргээр иргэд идэвхтэй оролцох боломжийг төслийн зүгээс бүрдүүлнэ.
Олон нийтэд тулгуурласан хог хаягдлын менежментийг эко хороололд хэрэгжүүлэн ажиллана. Ахуйн хог хаягдлыг ангилах, цуглуулах цэгүүд байгуулан, дахин боловсруулах цэгрүү илгээх зохион байгуулалтыг хийж, хог хаягдлын талаар иргэдэд зориулсан шаардлагатай сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Барилгын ажлын гэрээт гүйцэтгэгч бүр байгаль орчин, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг тусгасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллана. Төслийн байгаль орчны хамгааллын баг тогтмол хяналт тавин ажиллах бөгөөд мөн байгаль орчны хөндлөнгийн хяналтын байгууллага үйл ажиллагааны хэрэгжилтийг хянана.