Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Шархад дэд төв

Төлөвлөлт

Улаанбаатар хотын төвөөс зүүн хойд зүгт 5.4 км зайд, Баянзүрх дүүргийн 19-р хороонд чөлөөлөлт хийгдсэн газар буюу Шархад дэд төвийн хүрээнд байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд S27-5 талбар 1.2га бүхий газарт нийт 110 айлын 5 давхар үйлчилгээтэй 3 блокын  төлөвлөлтийн зураг төслийг 2023 онд боловсруулж тус барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна.

S27-5 талбарын төлөвлөлтийн онцлог:

Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн.   S27-5 талбарын төслийн хувьд :

  • 110 айлын орон сууц
  • 500м2 үйлчилгээний талбай
  • 30%-ийн ногоон байгууламж
  • 108.54кВт нарны цахилгаан үүсгүүр 
  • 1-р давхартаа хүн бүрт хүртээмжтэй байх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцтай
  • Аюулгүй таатай зорчин өнгөрөх гадна талбайн тохижилт
  • Ухаалаг удирдлагын системтэй

Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.

 

Төслийн танилцуулга татах

 

 

Төслийн явц

 

  1. Барилга угсралтын явц

 

 

Тус барилга угсралтын ажлыг “Нутгийн Буян”  ХХК  гүйцэтгэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

Төлөвлөлт

Улаанбаатар хотын төвөөс зүүн хойд зүгт 5.4 км зайд, Баянзүрх дүүргийн 19-р хороонд чөлөөлөлт хийгдсэн газар буюу Шархад дэд төвийн хүрээнд байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд S27-2 талбар 1.8га бүхий газарт нийт 228 айлын 5 давхар 6 блокын  төлөвлөлтийн зураг төслийг 2024 оны хоёрдугаар улиралд боловсруулсан.

S27-2 талбарын төлөвлөлтийн онцлог:

Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн.   S27-2 талбарын төслийн хувьд :

  • 228 айлын орон сууц
  • 700м2 үйлчилгээний талбай
  • 30%-ийн ногоон байгууламж
  • 1-р давхартаа хүн бүрт хүртээмжтэй байх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцтай
  • Аюулгүй таатай зорчин өнгөрөх гадна талбайн тохижилт
  • Ухаалаг удирдлагын системтэй

Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.

 

Төслийн танилцуулга татах

 

 

Төслийн явц