Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ БАЯНХОШУУ ДЭД ТӨВ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхошуу дэд төв, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын 24-н ажлын байрыг танилцуулах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг Баянхошуу Бизнес Инкубатор төвд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт барилгын гүйцэтгэгч компаниуд болох Цамхаг констракшн ХХК, Содон Номин констракшн ХХК, Сити ландмарк ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтнүүд болон ХАБ хариуцсан инженер оролцож, компанийн хүний нөөцийн бодлого, цалин хөлс, ажиллах орчин нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.

Мөн төслийн баг ажлын байрны мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор хорооны байрууд, Баянхошуу Бизнес инкубатор төвийн нэг цэгийн үйлчилгээний төв болон Жанцангийн уулзварт байрлах олон нийтийн ихээр зорчдог хэсгүүдээр ажлын зарыг хүргэж ажиллалаа.

Тус өдөрлөгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11 болон 34 дүгээр хорооны ажил сонирхож буй нийт 50 иргэнд мэдээлэл хүргэсэн бөгөөд үүнээс Каранист болон Дотор засалчаар ажиллах хүсэлтэй 5 иргэн ажлын байрны анкет бөглөж ажлын ярилцлагад орж ажлын нөхцөлийн талаар дараагийн хэлэлцлийг хийж байна.

Холбоотой мэдээлэл

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл

“ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” БАЯНХОШУУ ДЭД ТӨВ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд

“ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” ШАРХАД ДЭД ТӨВ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд