Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ШАРХАД ДЭД ТӨВ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ТАЛБАРЫН ИРГЭД ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЛГЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэдтэй 3 дугаар сарын 23-ний өдөр уулзалт хийж, Улаанбаатар хотыг НЭГ ТӨВТ хотоос ОЛОН ТӨВТ хот болгон хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөт ажлуудыг танилцуулсан.

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн хүрээнд 2023-2025 онуудад тус хорооны талбарт нийт 338 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд 2024 оны 4-р улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Төслийн зүгээс Шархад дэд төв, талбарын иргэдтэй 3 дугаар сарын 25-наас эхлэн нэг бүрчлэн уулзалтыг хийж, нийт 129 хашааны өмчлөгчдийн саналыг сонсож, газар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх сонирхлын судалгааг хийсэн.

Судалгааны үр дүнд, иргэд өөрийн газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргаж, үүний дагуу тусгай зөвшөөрөл бүхий Мастер үнэлгээ ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн байдлаар нийт 115 нэгж талбарын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үзлэг хэмжилтийг хийж, мөн талбарын 1м2 газрын суурь үнэлгээний судалгааг хийж гүйцэтгээд байна.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,