Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Баянхошуу дэд төвд байгуулах 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орлогод нийцсэн ногоон орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн цогц төлөвлөлт бүхий эко хорооллуудыг Улаанбаатар хотын дэд төвүүдэд байгуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Өндөр технологийн сан, Нийслэлийн хамтарсан санхүүжилтээр НЗДТГ хэрэгжүүлж байна.

Төслийг 6 жилийн хугацаанд 5 үе шаттай хэрэгжүүлэх юм. Төслийн I үе шатанд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд эко хороолол байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Баянхошуу дэд төв буюу СХД-ийн 9-р хорооны Б-15 талбарт бүтээн байгуулах 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын бүтээн байгуулалтын ажлуудын нээлтийн үйл ажиллагааг 2023. 07. 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар, Нийслэлийн орон сууны бодлогын газрын дарга Г. Ганхүү, НОСК-ийн гүйцэтгэх захирал М. Говьсайхан, Төслийн зохицуулагч Б. Болд-Эрдэнэ, НИТХ-ийн төлөөлөгчид, нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл, СХД-ийн засаг дарга, 8-р хорооны засаг дарга, 9-р хорооны засаг дарга, хувийн хэвшил, хамтрагч байгууллагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов.

Нээлтийн ёслолын үеэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, ажлаа цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх багийн хамт олонд сануулахын сацуу төслийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжин идэвх санаачлалтай оролцож буй иргэдэд талархал илэрхийллээ.

Нээлтийн арга хэмжээнд Баянхошуу дэд төвд баригдах 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй компаниудын төлөөлөл оролцон, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээ амласан юм.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг