УБ хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн эко-хорооллыг Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Иймээс төслийн байгаль орчны хамгааллын талаар иргэдтэй зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянхошуу Бизнес Инкубатор төвд төслийн газар чөлөөлөлт хийсэн барилгажих талбар орчмын СХД-ийн 8, 9 дүгээр хорооны оршин суугчдыг оролцуулан зохион байгуулна. Уг уулзалтад төслийн талбарын Байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүн, АХБ-ны байгаль орчны хамгааллын шаардлагуудын талаар танилцуулж, талбар орчмын нөлөөлөд өртсөн иргэдэд аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргэх юм.
Баянхошуу дэд төв талбарын иргэдэд Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийг танилцууллаа
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хамт олон 2024 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдөр