Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН БАГ “УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын ахлах, төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Раушан Маматкулов, Төслийн шинжээч хатагтай Элеанор С, зөвлөх хатагтай Мика Конин нарын төлөөлөл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2024 оны 05-р сарын 27-31-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцан, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Үнэлгээний багтай хийсэн уулзалтуудад Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтэс, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын төлөөллүүд оролцлоо.

Мөн төсөл хариуцсан нэгжүүдийн холбогдох ажилтнууд төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжиж буй барилга угсралт, худалдан авах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчин, нийгэм, жендэр хамгааллын ажлын явцыг танилцуулж, төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудад авах арга хэмжээг хэлэлцлээ.



Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний