ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ШАРХАД ДЭД ТӨВД 152 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилга угсралтыг эхлүүлэх үйл ажиллагаанд оролцож, “Улаанбаатар хотыг Нэг төвт хотоос Олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж байгааг дурдав. Мөн тэрээр дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 гаруй хувь, агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах болон “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу шилжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг цогц асуудлыг шийдэхийг онцлов.

Шархад дэд төвд 2023-2025 онуудад нийт 338 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны 4-р улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулна.

Төслийн дараагийн ээлжийн 152 айлын ногоон орон сууц нь Шархад дэд төвийн 1.8 га газарт төлөвлөгдсөн бөгөөд үүнээс 76 айлын барилга угсралтын гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК болон “Хангай Энержи” ХХК-ийн түншлэл шалгарсан байна. Тус 152 айлын эко хороолол нь нийтдээ 6 блок барилга болон худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 350 м2 орон зайг төлөвлөсөн.

Эко хорооллын 40 хувьд нь цэвэр ногоон байгууламжийг төлөвлөж, гадна тохижилт нь явган болон дугуйтай зорчигч, тэргэнцэртэй иргэдийн аюулгүй байдлыг бүрдүүлж өгсөн ба ус, цахилгааны ашиглалтын зардлыг 20 хувь хүртэл бууруулсан, шинэлэг технологи, ногоон шийдлийг агуулсан цогц эко хороолол юм.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,