ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн баг “Шархад дэд төвийн Ногоон орон сууц төсөл 1” -ийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Нутгийн Буян групп” ХХК-тай уулзалт хийлээ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн баг Баянзүрх дүүргийн 19-р хороо, Шархад дэд төвийн хүрээнд баригдаж буй 110 айлын ногоон орон сууц төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Нутгийн Буян Групп” ХХК-тай 2024 оны 2 дугаар сарын 7-ний өдөр уулзалт хийлээ. Тус уулзалтаар 2024 онд хийгдэх барилга угсралтын ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлууд, зураг төслийн тодруулга, байгаль орчны төлөвлөгөө, нийгэм жендерийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болон төслийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Мөн уулзалтын үеэр Олон Улсын ногоон барилгын үнэлгээний систем болох EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) стандартын дагуу барилга угсралтад ашиглах барилгын материалын шаардлага үзүүлэлтийг гүйцэтгэгч байгууллагад хүргүүлэв. 

Шархад дэд төвийн хүрээнд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц одоогийн байдлаар 40 хувьтай байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сарын 15-нийөдрөөс эхлэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний