![](https://ub-greenhousing.mn/wp-content/uploads/2024/03/хүлэмж7-1024x768.jpg)
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс барьж буй Эко хороололд иргэдийн өрхийн амьжиргааг дэмжих, хүнсний ногооны хэрэгцээг хангах зориулалт бүхий 3-н улирлын хүлэмжийг төлөвлөсөн бөгөөд уг ажлын хүрээнд төслийн талбарын иргэдэд зориулсан “Хүлэмжийн аж ахуй эрхлэх мэдлэг олгох сургалт”-ийг Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2024 оны 3 дугаар сарын 2-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
![](https://ub-greenhousing.mn/wp-content/uploads/2024/03/хүлэмж2-1024x768.jpg)
Tус сургалтад Баянзүрх дүүргийн 19-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нийт 15 иргэн оролцлоо. Сургалтын 1-р хэсэгт Үрсэлгээ хийх онолын мэдлэг, Хүлэмжийн аж ахуйн ач холбогдол, Хоршоолол байгуулах ба үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, сургалтын 2-р хэсэгт оролцогчид 2 төрлийн хүлэмж болон бордоо бэлтгэх үе шаттай танилцаж, өргөст хэмх, улаан лоолийн үрсэлгээг өөрсдийн гараар хийж үзэн, гэртээ болон өөрсдийн хүлэмждээ ургуулахаар болсон юм.
![](https://ub-greenhousing.mn/wp-content/uploads/2024/03/хүлэмж6-1024x768.jpg)
Сургалтад оролцсон иргэдийн зүгээс цаашид Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоон үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцан, хүлэмж эрхлэх мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Мөн төслийн баг оролцогчдоос эко хороололд байгуулагдах хүлэмжийг ашиглах, хоршоолол байгуулах сонирхлын судалгааг авав.
![](https://ub-greenhousing.mn/wp-content/uploads/2024/03/хүлэмж5-1024x768.jpg)