ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES БУЮУ EDGE” СИСТЕМИЙН ДОТООДЫН ЭКСПЕРТ БЭЛТГЭХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-ийн “Ногоон барилгын үнэлгээний Excellence in Design for Greater Efficiencies (EDGE) систем”-ийн дотоодын мэргэшсэн эксперт бэлтгэх хоёр дах удаагийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ногоон барилгын үнэлгээний EDGE систем https://edgebuildings.com/ нь эрчим хүч, усны хэрэглээний хэмнэлт болон барилгын материалд шингэсэн нүүрсхүчлийн хийн хэмнэлт гэсэн 3 чиглэлийн хэмнэлтийг хэмждэг. Дэлхийн банк, ОУСК-аас анх санаачлан хэрэгжүүлсэн ба одоогоор дэлхийн 150 гаруй улсад хэрэгжиж байна. Дээрх стандартыг Монгол улсад нэвтрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, олон талт хэмнэлттэй ногоон барилгын хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Энэ удаагийн EDGE мэргэжилтэн бэлтгэх семинарыг албан ёсны сургалтын эрхтэй Sintali Ltd-тэй https://www.sintali.com/ хамтран зохион байгуулсан ба сургалтын сургагч багшаар олон улсын ногоон барилгын төсөл хэрэгжүүлэгч HPBS байгууллагын https://hpb-s.com/ мэргэшсэн багш нар болох Илья Завалеев, Анастасия Бронникова, Анастасия Андюсева нар ажиллав. Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, барилгын материал үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл болж Барилга Хот байгуулалт Яам, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Хот төлөвлөлт судалгааны институт, Хот байгуулалт хөгжлийн газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон бусад хувийн байгууллагуудаас төлөөлөл бүхий нийт 30 мэргэжилтэн хамруулав.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг