ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

 “НОГООН БАРИЛГА БА УХААЛАГ ХОТ” ОЛОН УЛСЫН ТЕХНИКИЙН СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн баг 2024 оны 6 дугаар сарын 13-14-ний өдөр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос зохион байгуулагдсан “НОГООН БАРИЛГА БА УХААЛАГ ХОТ” олон улсын техникийн семинар болон “BIM БА ДИЖИТАЛ БАРИЛГА, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” дугуй ширээний хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

Уг арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, АНУ, Япон, БНСУ, Тайван, БНТУ, Шри-ланка зэрэг олон улсын болон дотоодын мэргэжлийн холбоодын төлөөлөл, аж ахуй нэгжийн инженер, мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцлоо.

Төслийн багаас зураг төслийн болон барилга угсралтын ажлын явцыг танилцуулж, “Эко-хорооллын ТЭЗҮ, ажлын зураг ба бодлогын шинэчлэлийн дэмжлэг үзүүлэх” зөвлөх багаас боловсруулсан техникийн баримт бичгүүдийг олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүллээ.

Холбоотой мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төв талбарт нийт 110 айлын 4 блок ногоон орон сууц, мөн Шархад дэд төв талбарт 110 айлын 4 блок ногоон орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

2024 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар Баянхошуу дэд төв талбарт баригдаж буй A, B,

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл