



Улаанбаатар хотын төвөөс баруун хойд зүгт 7.2 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны чөлөөлөлт хийгдсэн газар буюу Баянхошуу дэд төвийн төв хэсэгт байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд В15 талбар 1.6га бүхий талбайд нийт 110 айлын доороо дулаан авто зогсоолтой 4 давхар 4 блокын төлөвлөлтийн зураг төслийг 2022 онд боловсруулж тус барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна.
Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн. Тухайн талбарын хувьд барилга тус бүрийн урд талын фасад нь өөр өөр зориулалттай ба давхар хүлэмж, нарны цахилгаан үүсгүүр, дулаан цуглуулах тромбон хана, агаарын бохирдлыг шингээгч хана зэрэг болно. B15 талбарын төслийн хувьд :
Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.
Төслийн танилцуулга татах
Баянхошуу дэд төвийн В15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны 4 барилгын барилга угсралтын ажлыг “Сити ландмарк” ХХК болон “Хаппи бюьлдинг” ХХК-ын түншлэл А, В барилгыг, “Содон номин” ХХК болон “Цамхаг констракшн” ХХК-ын түншлэл С,D барилгыг тус тус барьж гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 2025 он 2 дугаар сарын байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
2.Гадна дэд бүтцийн ажлын явц
Баянхошуу дэд төвийн гадна дэд бүтцийн барилга угсралтын ажлыг “Сан” ХХК гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Улаанбаатар хотын төвөөс баруун хойд зүгт 7.2 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны чөлөөлөлт хийгдсэн газар буюу Баянхошуу дэд төвийн төв хэсэгт байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд В13 талбар 2,3га бүхий талбайд доороо дулаан авто зогсоолтой 5 давхар 2 блок болон 5давхар 4 блок нийт 226 айлын төлөвлөлтийн зураг төслийг 2023 онд боловсруулсан.
Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн. B13 талбарын төслийн хувьд :
Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.
Төслийн танилцуулга татах
Баянхошуу дэд төвийн В13-1 талбарт баригдаж буй 152 айлын орон сууцны 4 барилгын барилга угсралтын ажлыг “Таван орд” ХХК С, D барилгыг, “Хөх бүрдний эх” ХХК А, В орон сууцны барилгыг тус тус барьж гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 2025 он 2 дугаар сарын байдлаар 29 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Баянхошуу дэд төвийн В13-2 талбарт баригдаж буй 76 айлын орон сууцны 2 барилгын барилга угсралтын ажлыг “Баганат орд” ХХК барьж гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 2025 он 2 дугаар сарын байдлаар 13 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.