ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны санамж бичиг

“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл” нь Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Ур чадварыг хөгжүүлэх төсөл”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Уг төсөл нь Герман улсын засгийн газар болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2019 оноос хэрэгжиж байна. Үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг мэргэшүүлэх сургалт, ажлын байран дээр дадлагажих сургалтаар дамжуулан ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилготой төсөл юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-д хамрагдсан өрхийн гишүүдийг ажлын байран дээр дадлагажих, ур чадвар хөгжүүлэх сургалтанд хамруулах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,