ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ “ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ БОЛОН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд хяналт тавих иргэдийн сайн дурын бүлгэмийн ээлжит уулзалтыг 2024 оны 10-р сарын 26-27-ний өдрүүдэд зохион байгуулж, иргэд өөрийн амьдарч буй газрын бүтээн байгуулалтад хяналт тавьж, үнэлгээ хийж ажиллалаа.

Уг хяналт, үнэлгээ хийх уулзалтад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 8 болон 9 дүгээр хорооны нийт 16-н иргэн мөн Нутгийн Буян групп ХХК, Таван Орд ХХК-ийн барилгын талбар хариуцсан инженер, ХАБ-ын инженерүүд тус тус оролцлоо. Хяналтын бүлгийн гишүүд барилгын ажил, ХАБЭА-н төлөвлөгөө, барилгын дотоод заслын ажлын явц, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн хэрэгжилт болон бусад барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай баримт бичгүүд, тэдгээрийн гүйцэтгэлтэй танилцаж ажилласан бөгөөд барилгын ажил хэвийн явагдаж байна гэсэн дүгнэлтийг гаргаж, бусад холбогдох саналыг барилгын ажил гүйцэтгэгчид болон төслийн нэгжид хүргүүллээ.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг