Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байгаль орчны хамгааллын баг, БОАД ХХК болон Үнэт байгаль ХХК-ийн түншлэл хамтран 2024 оны 9-р сарын 24, 28-ны өдрүүдэд Ногоон орон сууц төслийн барилга угсралтыг гүйцэтгэгч Цамхаг констракшн ХХК, Таван орд ХХК, Хөх бүрдний эх ХХК, Нутгийн буян ХХК, Тамга уул ХХК, Батс Өргөө ХХК, Хэмжилзүй ХХК-ийн барилгын талбайд үзлэг хийлээ.
Талбайн үзлэгийн үеэр барилгын талбайн болон нөлөөллийн бүс доторх мониторингийн цэгүүдээс агаар, хөрс, усны дээж авч шинжлүүлсэн. Мөн үзлэгийн үеэр байгаль орчин, ХАБ-ын ажилчдаас асуумж авч, талбарт бэлэн байх шаардлагатай бичиг баримтуудыг шалгасан ба үзлэгийн үеэр сайжруулах шаардлагатай гүйцэтгэгчдийн зүгээс хийх арга хэмжээг нэгтгэн, АХБ-нд тайлагнахаар ажиллаж байна.