Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Баянхошуу болон Шархад төвүүдэд нийт 800 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлыг 2023–2025 онуудад хийж гүйцэтгэнэ.
Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн 13 блок 462 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 37 хувьтай хэрэгжиж байгаа ба эхний ээлжийн 110 айлын орон сууц нь энэ оны 4-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Тус бүтээн байгуулалтын ажил болон төслийн явцтай АХБ-ны Хот байгуулалт, Усны асуудал эрхэлсэн салбар группийн Захирал Хатагтай Жингмин Хуан 2024 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр танилцаж, төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх жишиг төсөл болж байгааг онцлов.