ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

2024 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок ногоон орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

No photo description available.

Баянхошуу дэд төвийн A, В, C блокийн ханын өрлөгийн ажил, дээвэр бүрэн дуусаж, дотор засал, инженерийн шугам сүлжээ, хар шалны цутгалтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна. D блок төмөр бетон арагт бүтээцийн ажил дуусаж, ханын өрлөгийн ажил болон дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Түүнчлэн тус талбарын гадна дулаан, цэвэр бохир усны шугамын угсралт, буцаан булалтын ажлууд хийгдэж байна.

Шархад дэд төвийн A, B, C блокийн ханын өрлөгийн ажил бүрэн дуусаж, дотор ханын өрлөг, дотор засал, инженерийн шугам сүлжээ, галын шатны угсралтын ажлууд хийгдэж байна. D блокийн төмөр бетон арагт бүтээцийн ажил дуусаж, өрлөг болон дээврийн ажлыг эхлүүлэхээр материал татан авалт хийгдэж байна.

Мөн тус төслийн дараагийн ээлжийн буюу Баянхошуу дэд төвийн 150 айлын 4 блок, Шархад дэд төвийн 152 айлын 4 блок ногоон орон сууц барилгын суурийн бетон цутгалтын ажлыг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг