Монгол Улсын Хөгжлийн Банкны дэргэдэх Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн төслийн нэгж нь төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд болох Хаан банк, Төрийн банк, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк болон Монголын ипотекийн корпорацын төлөөллүүдэд төслийн барилга угсралтын ажил, ногоон орон сууцны техникийн шаардлага, Эко хороолол ба Ногоон Орон Сууцны санг байгуулах замаар хэрэгжүүлэх дараагийн ээлжийн ногоон орон сууцны төлөвлөлт, мөн тус санг байгуулж барилгын болон ипотекийн зээл олгох сангийн үндсэн механизмыг танилцуулж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Эко хороолол ба Ногоон Орон Сууцны сан байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд банкнуудын зүгээс оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, бодлогоор төслийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байна гэдгийг онцлов.