ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

БАЯНХОШУУ БОЛОН ШАРХАД ДЭД ТӨВД БАРИГДАЖ БУЙ 220 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн баг Баянхошуу болон Шархад дэд төв талбарт баригдаж буй 220 айлын барилга угсралтын ажил гүйцэтгэгч Сити Ландмарк ХХК болон Хаппи бьюлдинг ХХК-ийн түншлэл, Цамхаг констракшн ХХК болон Содон номин констракшн ХХК-ийн түншлэл, САН ХХК, Нутгийн Буян ХХК болон Захиалагчийн хяналтыг гүйцэтгэгч НОСК ХК, Зураг төслийн зохиогч Татах хүч ХХК болон Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй 2024 оны 3 дугаар сарын 27-28-ний өдрүүдэд уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол улсад анх удаа төслийн барилгад ашиглаж буй хөөмөл шилэн дулаалгын материалыг хэрхэн суурилуулах талаар аргачлалыг танилцуулж, 2024 онд барилгын гүйцэтгэлд анхаарах зүйлс зэрэг барилгын ажлыг саадгүй түргэн явуулахад шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шархад дэд төв 110 айлын барилга угсралтын бэлтгэл ажлууд хангагдсан ба Баянхошуу дэд төвийн гүйцэтгэгч компаниуд барилгын ханын дүүргэлтийн ажлыг хийж эхлээд байна.

Холбоотой мэдээлэл