Огноо: | 2023 оны 12-р сарын 11 |
Зээлийн дугаар ба нэр: | ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл |
Гэрээний дугаар ба нэр: | BYW.CW2-002: Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц төсөл-1 Хороолол доторх авто болон явган зам, гадна гэрэлтүүлэг, тохижилтын ажил |
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: | 2024 оны 1-р сарын 12-ны өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ |
- Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц төсөл-1 Хороолол доторх авто болон явган зам, гадна гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг (цаашид “ажил гэх”) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
BYW.CW2-002: Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц төсөл-1 Хороолол доторх авто болон явган зам, гадна гэрэлтүүлэг, тохижилтын ажил | Хийгдэх ажлууд: (i) 1км хүртэлх хатуу хучилттай авто замын угсралтын ажил гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх (ii) Хотхон, хорооллын гадна тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх (iii) Хотхон, хороолол болон авто зам, гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх |
3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс аль нэг 3 жилийн дундаж борлуулалт нь 3.5 тэрбум төгрөг байна.
- Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага нь 870 сая төгрөг байх Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага, (i) 1км хүртэлх хатуу хучилттай авто замын угсралтын ажил гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх, (ii) Хотхон, хорооллын гадна тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх, (iii) Хотхон, хороолол болон авто зам, гадна гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэж байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх;
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1.6 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
- Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
Зам тээврийн яамны:
- 2.8.2.1 5км хүртэл хатуу хучилттай зам барих эсвэл 5.2.3.1 Авто зам барих (ЗТХСайдын 2023.06.08-ны өдрийн А/177 тоот тушаал)
- 2.8.2.6 Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх
Барилга, хот байгуулалтын яамны:
- БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өргөт бүтээц барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил;
- БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагч: | Нийслэлийн засаг даргын тамгын газар |
Харилцах ажилтан: | ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн |
Гудамж: | Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр |
Давхар/өрөөний дугаар: | 14 давхар, 10 тоот |
Хот: | Улаанбаатар хот |
Улс: | Монгол улс |
Утас: | +976 77770024, +976 77770023 |
Факс: | +976 77770024 |
Цахим шуудангийн хаяг: | procurement@mub-ahurp.mn |
6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
- “BYW.CW2-002: Баянхошуу дэд төвийн ногоон орон сууц төсөл-1 Хороолол доторх авто болон явган зам, гадна гэрэлтүүлэг, тохижилтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
- Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
- Банкны нэр: Төрийн сан
- Дансны дугаар (Төг/MNT): 100900011969
7. Тендерийг дээр дурдсан хаягаар
- Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 1-р сарын 12-ны өдрийн 15:00 цаг
- Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.