Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвүүдэд хийсэн бүтээн байгуулалтуудын ажлуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг, уулзалт 2023 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлын явц, Олон Улсын ногоон барилгын үнэлгээний систем болох EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) стандарт болон төсөлд хамрагдах үе шатын талаар мэдээлэл өгч, мөн Сэлбэ дэд төвийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж оролцлоо.