Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын ахлах, төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Раушан Маматкулов, Төслийн шинжээч хатагтай Элеанор С, зөвлөх хатагтай Мика Конин нарын төлөөлөл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2023 оны 11-р сарын 6-10-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар” төслийн хэрэгжилтийн явцтай танилцан, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Үнэлгээний багийг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн М. Амаржаргал, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Номин, Төслийн зохицуулагч Б. Болд-Эрдэнэ нар 2023 оны 11-р сарын 06-ний өдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад төслийн зөвлөх компаниудын удирдлагууд оролцон ажлын явц, байдлаа танилцууллаа. Мөн төслийн зохицуулагч Б. Болд-Эрдэнэ төслийн ажлын явц болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулснаар үнэлгээний баг ажлаа эхлүүлсэн байна.
Мөн Азийн хөгжлийн банкны Хяналтын баг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явцтай танилцсан бөгөөд 2023 оны 11-р сарын Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Х. Отгонбаяр, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын Өрийн Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Марал нарын төлөөлөлтэй уулзалт хийлээ.