ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Open biddings

Тендерийн урилга

Огноо:2023 оны 3-р сарын 29
Зээл/буцалтгүй тусламжийн дугаар, нэр:ЗЭЭЛ 3694-MON (OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
Гэрээний № ба нэр:SHD.CW1: Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилга
Тендерийн өмнөх уулзалт зохион байгуулах байршил:Огноо: 2023 оны 4 дугаар сарын 12-ны өдөр
Цаг: 11:00 цагт, Улаанбаатарын цагаар
Байршил: Экспресс тауэр, 14 давхарт, 10 тоот, Чингисийн өргөн чөлөө-8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол улс
Тендер хүлээн авах эцсийн хугацаа:2023 оны 5-р сарын 1, 15:00 цаг, Улаанбаатарын цагаар
  1. Монгол улсын засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Нийслэлийн засаг даргын тамгын газар (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчоос Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил (доорх хүснэгтэд харуулсан)-д битүүмжилсэн тендерийн материал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн дугаар, нэрАжлын тодорхойлолт  
SHD.CW1: Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажилХамгийн багадаа 2 Орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга барьж улсын комист хүлээлгэн өгсөн байх
  1. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
  2. Тендерт оролцогчид доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • Туршлагын хувьд хамгийн багадаа 2 Орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга барьж улсын комисст хүлээлгэн өгсөн байх;
  • Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөр нь дээр заасан хугацааны аль нэг жилд хамаарах борлуулалтын доод хэмжээ нь 20.0 тэрбум төгрөг байна.
  • Тендерт оролцогч нь санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээллээ САНХ-3 маягтын дагуу илэрхийлж, одоогийн гэрээт ажилтай холбоотой санхүүгээр хүлээсэн үүргээ САНХ-4 маягтын дагуу ирүүлж уг гэрээт ажилтай холбоотойгоор 3.3 тэрбум төгрөгийн шаардлагыг хангаж буйгаа илэрхийлнэ.
  • Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 13.8 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ):

  • БА-3.1. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил;
  • БА-6.1 Барилга, байгууламж дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гаднах салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;  
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-7.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Харилцах байгууллага:Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Гудамж:Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр
Давхар/өрөөний дугаар:14 давхар, 10 тоот
Хот:Улаанбаатар хот
Улс:Монгол улс
Утас:+976 77770024, 77770023
Факс:+976 77770024
Цахим шуудангийн хаяг:procurement@mub-ahurp.mn
  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
  • Тендер оролцох тухай албан бичгээрх хүсэлт: SHD.CW1: Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцны барилгын ажил гэж дээрх хаягаар ирүүлэх
  • Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 200,000 төгрөгийг төслийн доорх дансанд тушаан, баримтыг ирүүлнэ.

Дотоод шилжүүлэг:
Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
Банкны хаяг: Төрийн сан
Дансны дугаар (MNT): 100900011969
  1. Тендер ирүүлэх
  • Тендерийг дээр дурдсан хаягаар
  • 2023 оны 5-р сарын 1-ний өдрийн 15:00 цагт эсвэл өмнө нь
  • Тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

Холбоотой мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 6 дугаар сарын 24 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 5 дугаар сарын 20 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 9 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 5 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын