ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ШАРХАД ДЭД ТӨВ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ-1 БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ

Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм журмууд болон Монгол улсын холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ба тус эко хорооллын А, Б, С блок барилгуудын гүйцэтгэгчээр Нутгийн Буян групп ХХК шалгарч, уг компанитай барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн.

Барилгын ажлын явц 2023 оны 9-р сарын байдлаар 20 хувийн хэрэгжилттэй байна. Үүнд, А блокийн буурь хөрсний чийгээр ханасан нягт авах боломжгүй шаварлаг хөрсийг 20-30см зузаантай хуулан авч хайрган хөрс дэвссэн, мөн буурь хөрсийг дахин нягтруулж, суурийн ул бетон авч, суурийн арматурчлал, хэв хашмал угсах ажил хийгдсэн.

Мөн А болон Б блок барилгын суурийн ханын цутгалт болон бохир усны гаргалгааны ажил хийгдэж дууссан ба C болон Д блок барилгын суурийн башмак цутгалтын ажил хийгдэж байна.

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний